Сүлжээний залилангийн толгойлогчийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Сүлжээний залилангийн толгойлогчийг саатуулжээ

“Байгаль эрдэнэ сан” ТББ  байгуулж, иргэдийг машин, байртай болгох хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр залилангийн хэрэг хийсэн этгээдийг саатуулаад байна. Сүлжээний залиланг толгойлогчдын нэг болох Н.Содномпилийг УМБГ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилж, өчигдөр баривчилжээ.  Өмнө нь тус сүлжээг үүсгэн байгуулагч Т.Уранчимэг, Г.Мэнд сайхан нарыг цагдан хориод байсан юм. Мөн дээрх толгойлогчдын ажилд туслах замаар залилангийн хэрэгт оролцсон байж болох хэд хэдэн хүнийг сэжигтнээр саатуулаад байгаа аж. Тэдэнд эрүүгийн хуулийн 148.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж