Ардчилсан нам, Монгол Ардын намын УИХ дахь бүлгийн дарга нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхахаар болжээ. Сонгуулийн хуулиас болж багагүй маргаан дэгдээгээд байгаа хоёр намын бүлгийн дарга нарын Ерөнхийлөгчтэй хийх уулзалт 15.00 цагт Ерөнхийлөгчийн уулзалтын өрөөнд болох юм байна.