“Percy Jackson& The Olympians: Lighthing Thief” киноны нээлт Монголд болно

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

“Percy Jackson& The Olympians: Lighthing Thief” киноны нээлт Монголд болно

“Harry Potter” киноны нэг, хоёрдугаар анги, “Музейд өнгөрүүлсэн шөнө”, “Fantastic 4” зэрэг киног  найруулсан нэрт найруулагч Chris Columbas-ийн шинэ бүтээл болох “Percy Jackson& The Olympians: Lighthing Thief” хэмээх кино Монголд нээлтээ хийх гэж байна. Тус кино нь энэ сарын 12-нд дэлхий дахинд нээлтээ хийсэн бөгөөд одоогоор “Box Office”-ийн тавт жагсч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт “Percy Jackson& The Olympians: Lighthing Thief” кино нь $9,800,000 ам. доллларын ашиг олсон бол нийт $71,214,859 ам. долларын ашиг олжээ. Тус кино нь маргааш “Өргөө” кино театрт нээлтээ хийх юм. Киноны гол дүр болох Percy Jackson нь Посейдон хэмээх далайн бурхны хүү болохоо мэднэ. Зэүс бурхан аянга цахилгаанаа хулгайд алдсан тухай Посейдонд хэлнэ. Тэрээр энэхүү хэрэгт түүний хүү Percy Jackson-ийг буруутган буруугүй гэдгээ 14 хоногийн дотор буюу зургадугаар сарын 22-н гэхэд нотлохыг шаардана. Хэрвээ энэ хугацаандаа амжиж аянгыг олж ирэхгүй бол дайн зарлана гэж Посейдонд анхааруулснаар киноны үйл явдал өрнөнө.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж