МАХН-ыг бүртгэх эсэх нь 15.00 цагт тодорхой болно

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

МАХН-ыг бүртгэх эсэх нь 15.00 цагт тодорхой болно

МАХН-ын нэрийг бүртгэх эсэх асуудлыг улсын Дээд шүүх өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж, хурал завсарлаад байна. Хурлын шийдвэр 15.00 цагт эцэслэн гарч МАХН-ыг бүртгэх эсэх асуудал тодорхой болох юм. Шүүх хуралд хуульч О.Баасанхүү, МАХН-ын нарийн бичгийн дарга Н.Удвал нар оролцсон байна. Харин УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр хүрэлцэн ирсэнгүй. Дээрх нэрийн асуудлыг Үндсэн хуулийн цэц энэ сарын 15-нд хийсэн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд “Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дахь хэсэгт дурдсан заалт Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн арав дахь заалт “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчөөгүй байна” гэх дүгнэлтийг гаргасан. Тиймээс МАХН-ыг  бүртгэх эсэхийг  Дээд шүүх шийдэх үлдээд байгаа юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж