Лонгхорнст хоёр улиралд тоглохдоо 18,6 оноо 7,7 сба дунджилж байсан Хэмилтонг Руди Фернандезээр солисноор Даллас ирэх улиралд өөрсдийн арга бариалд тохирох сайн сэлгээний тоглогчтой болж байгаа хэрэг юм. Портланд Трэйл Блэйзэрс багт гурван улирлыг үдсэн Испанийн шигшээ багийн хамгаалагчийг өнгөрсөн улирлын дундуур Техас мужийн баг авах гэж оролдоод амжилтанд хүрээгүй.
Магадгүй тэр дараа жил Далласын гарааны хамгаалагч ч байж болно. Дэшон Стивенсон улирлын тоглолтуудад бараг мартагдаад байсан бол Родриге Бүбүа гэмтлийн улмаас бүтэн жил талбайд гараагүй юм. харин плэойффт Стивенсон гараанд гарсанаар багтаа хамгаалалтын гол давуу тал болж байсан бол ЖЖ Бареа шигшээд гарсан.
Тогтвортой бус энэ байрлалд гараанд гарах боломж Испани залууд байгаа гэдэг нь эндээс харагдаж байна. Мөн Далласын аварга авсан бүрэлдэхүүнээс нэлээдгүй тоглогч чөлөөт агент болох учраас 7-р сарын нэгнийг хүлээлгүй орны хүнийг нь авчраж байж болох юм.