Симонселли эхний практикт хурдан нь байлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Симонселли эхний практикт хурдан нь байлаа

Нидерландын Ассенд болох Мото ЖП ангилалын ДАШТ ээлжит гранпригийн өмнөх практик явагдаж эхэллээ. Аваргын төлөө өрсөлдөж байгаа топ нисгэгчид дундаас Марко Симонселли хамгийн хурдан нь байжээ. Зургаадугаар сарын эхээр Марко Симонселли Каталоны грандприд анх удаагаа байрлал тогтоох  гараанд түрүүлсэн. Нидерландад болсон эхний практикт тэрээр гол өрсөлдөгчдөөсөө илүү хурдан байж чадлаа. торимжгүй цаг агаартай нөхцөлд нэг минут 49,036 секунд гэсэн хамгийн богино хугацааг үзүүлсэн байна. Түүний ард Дукати багийн мотоциклч Валэнтино Росси өөрийн ЖП 11 мотоциклоороо анх удаагаа уралдаж хоёрт бичигдэх цагийг гаргажээ. Тэмцээнийг оноогоор тэргүүлж байгаа Кэйси Стөүнэр шилдэг гуравт ямартай ч багтжээ. 2007 оны дэлхийн аварга Австралийн тамирчин маань дөрөвдэх дараалсан түрүүгээ авах зорилготойгоор бямба гарагт уралдааны зам дээр гарна. Тэгэхийн тулд пол позишныг авах нь нэн тэргүүний асуудал болж байна. түүний багийн анд Андреа Довизиосо дөрөвт, аварга хамгаалан оролцож байгаа Хорхэ Лорэнцо Ямахагийн нэрийг гаргаж тавт орох хугацааг үзүүлсэн байна. Силверстөүнд осолдож эгэмний ясаа гэмтээсэн Кал Кратчлоу 13 тойргийг гүйцэтгэж Ямаха YZR-M11  мотоциклоор зургаат бичигджээ. Яг үүнтэй адил гэмтэлтэй байгаа Рэпсол Хонда багийн Дэни Пэдроса одоог хүртэл тэмцээнд оролцоогүй хэвээр явна. Мото 2 ангилалын мотоцикчлны гаргасан ослоос болж зам эвдэрсэн учраас аль ч ангилалд хоёрдахь практик өчигдөр явагдаагүй цуцлагдсан байна. Харин өнөөдөр тэд нөхөж хийхээр болжээ.

                                            Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж