Далай лам Циньхайд очихыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Далай лам Циньхайд очихыг хүсчээ

Хятадын Циньхай мужид болсон газар хөдлөлтийн уршгаар амь үрэгдсэн хүний тоо 1700-д хүрсэн байна гэж өчигдөр албан эх сурвалж мэдээлжээ. Одоогийн байдлаар 250 хүн олдохгүй байгаа бөгөөд 12 мянган хүн бэртэж гэмтэн, 100 мянган хүн орон гэргүй болсон байна. Хэдийгээр албаныхан газар хөдлөлтөд өртсөн иргэдэд толгой хоргодох байр өгсөн гэж байгаа ч далайн төвшнөөс дээш 4000 метрийн өндөрт байдаг энэ нутагт шаардлагатай эд материалыг хүргэж өгөхөд хэцүү байгаа юм. Нуранги доороос амьд хүмүүсийг гаргаж ирсээр байгаа бөгөөд энэ нь өнөөдрийн хамгийн чухал асуудал болж байна хэмээн Циньхай мужид очоод байгаа БНХАУ-ын дарга Ху Зиньтао хэлж байна. Газар хөдлөлт болоод 4 хонож байгаа ч нуранги доороос амьд хүмүүс олдсоор байгаа юм. Тэдний дотор нурангин доор 100 цагийг өнгөрөөсөн 68 настай нэгэн ч байсан байна. Мөн амь үрэгдэгсдийн шарилыг чандарлах ажлыг тэндхийн лам нар гүйцэтгэж байгаа бөгөөд уг нь энэ нутгийнхны заншлаар бол хээрийн амьтанд хаяж өгдөг ёстой гэнэ. Гэвч одоо тийм боломж байхгүй байгаа юм. Харин шашны тэргүүн Далай лам тус нутагт очих зөвшөөрлийг Хятадын эрх баригчдад тавиад байгаа ч түүнд зөвшөөрнө гэдэг эргэлзээтэй байгаа ажээ.

М.Наст
Эх сурвалж BBC агентлаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж