Блэйзэрс, Наггэтс багуудын тохиролцоо

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Блэйзэрс, Наггэтс багуудын тохиролцоо

Портланд Трэйл Блэйзэрс баг холбон тоглогч Рэймонд Фэлтонг Дэнвэр Наггэтс багаас авч оронд нь ахмад хамгаалагч Андре Миллэрийг өгчээ. Зургаадугаар сарын 30-ны өдөр Миллэрийн 7,8 сая долларын үнэтэй гэрээ дуусах бөгөөд үлдсэн нэг жилийг сунгах эсэх эрх нь тухайн багт нь хадгалагдахаар гэрээнд тусгасан байна.

Тиймээс түүнийг Дэнвэр авч үлдэх эсвэл, татгалзах эсэх нь сонирхол татаж байна. Харин Фэлтоний хувьд 7,5 сая долларын нэг жилийн гэрээтэйгээр Портландад ирж байна.

Одоо 35 настай Миллэр 12,7 оноо 7 оновчтой дамжуулалт,3,7 самбараас бөмбөг авалтыг дунджилсан. Харин түүнээс нас залуу Фэлтон хоёрдугаар сард Нью Йорк Никс багийг орхиж Дэнвэр хотод ирсэн, 11,5 оноо 3,6 самбараас бөмбөг авалт 6,5 оновчтой дамжуулалтыг 21 тоглолтонд хийсэн байна. Блэйзэрс мөн сэлгээний хамгаалагч Руди Фернандезийг Даллас Маверикс багруу явуулжээ. Харин Сан Антонио Спөрс багийн хувьд Тони Паркэрийг солихыг маш ихээр хүсч байсан. Гэхдээ түүний хажуугаар Жорж Хиллийг ч солилцоонд оруулах хувилбар яригдаж байсан. Харин өнөө өглөө Индиана Пэйсирс баг драфтын 15 дахь сонголт Кави Лионардыг Спөрсрүү илгээж, оронд нь Жорж Хиллийг авчээ.

                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж