
Хуулийн этгээдийн улсын бүртгэгч А.Долгоржав “Төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг ирэх сарын нэгнээс эхлэн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд бүртгэж эхэлнэ. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 200 гаруй төрийн бус байгууллага байдаг гэсэн судалгаа байгаа ч 68 байгууллага нь хуулийн этгээдийн бүртгэлтэй. Үлдсэн байгууллагууд орон нутагтаа шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдах боломжтой. Хэрвээ шинэчилсэн бүртгэлд хамрагдалгүй хуучин гэрчилгээтэйгээ үйл ажиллагаагаа явуулсаар байвал улсын бүртгэлээс лавлагаа гаргах боломжгүй болно” хэмээн ярилаа.