Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр боловсруулжээ

Ховд аймгийн нутаг дэвсгэрийн ихэнх нь цөлжилтийн үйл явцад өртөмтгий бүсэд хамрагддаг байна. Нийт нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд янз бүрийн зэрэглэлээр өртсөн гэсэн судалгаа гарчээ. Иймээс цөлжилттэй тэмцэх зорилгоор аймгийн цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Дэд хөтөлбөрийн хүрээнд жил бүр цөлжилттэй тэмцэх төлөвлөгөө гарган ажиллахаар болжээ. Төлөвлөгөөг бүх сумын удирдлага, холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан боловсруулж төсөв санхүү, зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлж байна. Мөн тус ажлын хүрээнд энэ хавар Ховд аймгийнхан мод тарих ажилд ивэвхтэй оролцлоо. Тус аймгийн хэмжээнд 17 сумын 273 аж ахуйн нэгж, байгууллага мод тарих хөдөлгөөн өрнүүлжээ. Мод тарих энэхүү ажилд нийт 4720 иргэн оролцож, 27115 мод тарьж ургуулсан байна. Харин хөдөө сумдаас Булган сумын Далт баг 7200, Жаргалант сумынхан 4000 мод тарьж бусдыгаа хошуучилсан байна.  Аймгийн мод үржүүлгийн газраас “Ховд суврага” төрийн өмчит үйлдвэрийн газарт 100 бургасын суулгац хандивлаж,  түүнийг нь лам хуваргууд тарьж ургуулсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж