
Нарийн мэргэжлийн эмч нарын баг орон нутгийн эмнэлгийн эмч, ажилтнуудад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж дадлагажих, харилцааны соёлоос суралцах, ажлын байрны сургалтанд хамрагдах боломжийг бүрдүүлж өгсөн байна. Ингэж өндөр хөгжилтэй орны мэс засалчид орон нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүйгээр нийтдээ дал орчим хагалгаа хийсний олонх нь цөсний чулуу авах мэс ажилбар байжээ. Мөн энэхүү хагалгаанд Сүхбаатар аймагтай хөрш зэргэлдээ Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймгийн нарийн мэргэжлийн эмч нар оролцлоо хэмээн “Монцамэ” агентлаг мэдээллээ.