Завханы зураачид нийслэлд чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Завханы зураачид нийслэлд чууллаа

Монголын
урчуудын эвлэлийн Арт галерейд зургадугаар сарын 24-нд буюу өнөөдөр
Завхан аймгийн харьяат мэргэжлийн их, дээд сургууль төгссөн зураачдын
“Этүгэн тэнгэр” хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ. Завхан аймгаас төрөн
гарсан 70 шахам уран бүтээлчид байдгаас уг үзэсгэлэнд 30 гаруй зураач,
урчууд 60 гаруй бүтээлээ дэлгэн харуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэнд
дүрслэх урлагийн уран зураг, уран бичлэг, арьсан урлаг, уран дархан,
зураасан зураг, уран баримал зэрэг чиглэлийн бүтээлүүд тавигдан өөр
өөрсдийн өнгө аяс, шинэлэг өгүүлэмжийг илтгэн харуулах нь ээ. Завхан
аймгаас соёлын тэргүүний ажилтан С.Алтангэрэл, дэд профессор
Х.Содномцэрэн, МУЭ-ийн шагналт зураач Ж.Ганхүү, уран барималч урлаг
судлаач, урлаг судлалын доктор Ж.Энхтүвшин, 2007 оны шилдэг бүтээлийн
шагналт зураач Д.Түвдэндорж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
маркны зураач Г.Раднаабазар, Б.Чинбат, Д.Эрдэнэбилэг зэрэг олон арван
уран бүтээлчид төрөн гарсан байна.  Эл үзэсгэлэн ирэх долдугаар сарын
2-ныг дуустал үргэлжилнэ.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж