Венецийн кино наадам Клунигийн киногоор эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Венецийн кино наадам Клунигийн киногоор эхэлнэ

2011 оны Венецийн кино наадам Холливудын од Жорж Клунигийн найруулсан улс төрийн агуулгатай киноны хэсгээр эхэлнэ. “The Ides of March” нэртэй кинонд Ардчилсан намын нэр дэвшигч Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа тухай өгүүлдэг ажээ. Клунигийн найруулсан кино ирэх наймдугаар сарын 31-нд албан ёсоор нээлтээ хийнэ. 

Уг киног 2008 онд тоглож байсан “Farragut North” жүжгээс сэдэвлэсэн бөгөөд кинонд Райн Гозлинг, Паул Гиамати, Филип Сиемор Хофмэн нар хамтран тогложээ. Клуни Италид өөрийн гэсэн эдлэн газартай ба тэнд жил бүрийн Венецийн кино наадам болдог. 

“The Ides of March” кино нь Клунигийн найруулан тавьсан дөрөв дэх кино бөгөөд Венецийн кино наадмын шилдэг шагнал болох Алтан арслангийн төлөө ирэх есдүгээр сарын 10-ныг хүртэл өрсөлдөх юм. 50 настай жүжигчин Клуни Венецийн кино наадамд хамгийн сүүлд 2009 онд “The Men Who Stare at Goats” киногоороо инээдмийн киноны төрөлд өрсөлдөж байжээ. 

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж