“Twilight” –ын Бэлла “цус сорогч” залууг орхижээ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

“Twilight” –ын Бэлла “цус сорогч” залууг орхижээ

“Twilight” киноны од залуу жүжигчин Кристен Стьюарт энэ сарын 21-нд болсон Лос Анжелесын кино наадамд царайлаг “хүн чоно” Тейлор Лонтертой хамт ирсэн гэнэ. Харин бүсгүйн найз залуу “цус сорогч” Роберт Паттинсон улаан хивсний ёслолд огт харагдаагүй ажээ. “Twilight” кинонд  цус сорогчид дурладаг Бэлла буюу 21 настай залуу жүжигчин  Кристен, Британийн кино жүжигчин Паттинсонтой  бодит амьдрал дээр ч дурлалт хос ажээ.  Бэлла, цус сорогч, хүн чононууд ирэх арваннэгдүгээр сард дэлгэцнээ гарах “Twilight Saga: Сүйрэл” кинонд дахин цугларах юм байна. Харин киноны үргэлжлэл ирэх онд гарах ажээ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж