МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Су.Батболд нарыг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрлэсэн байна. Улмаар бүлгийн ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж, дээрх хоёр нэр дэвшигчээр санал хураалгахад УИХ-ын гишүүн Су.Батболд гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж, МАН-ын бүлгийн дэд даргаар томилогджээ. Тодруулбал, хуралдаанд оролцсон гишүүдийн 24 нь УИХ-ын гишүүн Су.Батболдын төлөө санал өгсөн бол 15 гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүнд итгэл хүлээлгэсэн байжээ. Дээрх томилгоог хийхийн өмнө тус бүлэг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг МАН-ын бүлгийн даргаар томилсон юм. Ингэснээр нэг өдрийн дотор МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, дэд дарга Д.Дондог нар сайн дураараа огцорч, оронд нь тухайн өдөртөө багтаан дээрх томилгоог хийлээ.
Г.Дарь