Жил бүрийн хавар улс орон даяар зохион байгуулагддаг ЕБС төгсөгчдийн элсэлтийн шалгалт зургадугаар сарын 17-19-ны өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо Улсын тэргүүний нэгдүгээр сургуульд амжилттай болж өнгөрлөө. Шалгалтанд орох сурагчдийн бүртгэлийг энэ оны хоёрдугаар сарын 15-нээс дөрөвдүгээр сарын 22-ны хооронд орон даяар онлайнаар бүртгэсэн байна. Нэг шалгуулагч нэг удаа бүртгэгдэх журам гарсаны дагуу регистрийн дугаар давхардах үзэгдэл арилсан байна. Тус аймгийн хэмжээний бүртгэлийн ажилд сургуулиудын мэдээлэл зүйн багш нарыг татан оролцуулсан бөгөөд төгсөгчдийн фото зургийн санг нэгдсэн журмаар электрон архив болгон, багш бүрээр, хичээл бүрээр үнэлгээ хийж болох мэдээллийн сан бүрдүүлжээ. Нийт 1023 төгсөгч 10 хичээлээр шалгалт өгч давхардсан тоогоор 4000 гаруй суралцагч хамрагдсан байна. Мэргэжлийн сургуулиудын элсэлт, хуваарилалт ирэх долдугаар сарын 3-8-нд болно.
А.Зул