Энэ сарын 30-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө нэгэн шинэлэг, сонирхолтой барилдаан зохион байгуулагдах гэж байна. Энэ цагийн монгол бөхийн өнгийг тодорхойлж яваа, улсын алдар цолтой шилдэг 12 бөх зургаа, зургаагаараа баг болон өрсөлдөх бөгөөд одоогийн байдлаар улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, улсын харцага Ц.Содномдорж нарыг оролцоно хэмээн бөхийн холбооноос зарлаад байна. Тун удахгүй бусад бөхчүүдийн нэр тодрох ажээ.
ЭХ СУРВАЛЖ: undesniibukh.mn