Хоёр жилийн өмнө буюу 2014 оны гуравдугаар сард Х.Ермек нарын зургаан хүн хар тамхи хууль бусаар олж авсан, зарсан, хэрэглэсэн хэрэгт холбогдсон. Уг хэргийг хуулийн байгууллагынхан шалгаад 2015 оны 4-р сарын 13-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн 2-р шүүх буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Х.Ермект 11 жил 6 сар баривчлах ял, Б.Явуухуланд 10 жил 6 сар хорих ял, Э.Агарт 6 сар баривчлах ял, И.Гомбо-Очирт 6 сар баривчлах ял, Б.Энхболдод 6 сар баривчлах ял, Э.Уянгад 6 сар баривчлах ял оногдуулсан.Тэд оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн учир давж заалдсан бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин Давж заалдах шатны шүүх хэргийг шүүж үзээд Э.Уянга, Б.Гомбо-Очир, Б.Энхболд нарийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан нарт 10 жил 1 сар хорих ял оноосон байна.
Т.НОМИН