Нотариатынхан иргэдийг хохироож байна

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Нотариатынхан иргэдийг хохироож байна

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд худалдаа, үйлчилгээний салбарынхан НӨАТ-ын баримт өгч хэвшжээ. Харин нотариат, зуучлалын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд  НӨАТ-ын баримт огт өгөхгүй байгаа билээ.  

Нотариатын үйлчилгээ өдөр тутмын талх, сүүнээс ялгаагүй байнгын үйлчилгээ болсон.
Гэтэл  нотариат, зуучлалын үйлчилгээ эрхлэгчид энэ төрлийн үйлчилгээг  НӨАТ-аас чөлөөлөх ёстой гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Үндсэн хуулийн цэцээс шинээр мөрдөн хэрэгжүүлж буй хуулийн дагуу ажиллах ёстой гэсэн хариу гаргасан боловч дээрх төрлийн үйлчилгээ эрхлэгчид өнөө хэр иргэдийг хохироосоор байна.

Өмнөх хуулиар НӨАТ ногдуулж байгаагүй зарим төрлийн бараа, үйлчилгээг шинэ НӨАТ-ынн хуульд нэр зааж оруулсан нь нотариат, зуучлал, хөрөнгийн үнэлгээ, төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас урамшуулал  ажээ.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж