Тайландад согтуугаар жолоо барьж, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил олон давтан гаргасан хүмүүсийг моргт албадан хөдөлмөр эрхлүүлэх хуулийг санаачилжээ. Согтуугаар жолоо барьснаас хүний амь нас хохироосон этгээдийг моргт цогцостой ажиллуулж, сэтгэл санаа болон бие мах бодийн давхар шийтгэл оногдуулах гэнэ.
Автын осол болон түүнээс шалтгаалсан нас баралтын тоогоор Тайланд дэлхийд хоёрдугаарт жагсдаг байна. Тайландад уламжлалт баяр ёслолын үеэр согтуугаар жолоо барих хүмүүсийн тоо огцом нэмэгддэг бөгөөд эдгээр өдрүүдэд автын ослоор цаг тутамд хоёр хүн амь үрэгдэж, 100 орчим хүн гэмтдэг аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: BANGKOK POST