Дархан-Уулын АН-ынхан улс төрийн суулт хийж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Дархан-Уулын АН-ынхан улс төрийн суулт хийж байна

АН-ын ҮЗХ маргааш хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батлахаар товлосон.  Тус намын ҮЗХ хуралдаж чадах эсэхэд хүмүүс эргэлзэж байгаа билээ. Тэгвэл Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороо Төв байран дотроо суулт зохион байгуулж  байгаа юм байна. Тэд АН-ын дарга З.Энхболд болон тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нард мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд “2004 оноос сүүлийн 12 жилийн хугацаанд УИХ , орон нутаг , багийн  даргын сонгуульд дараалан ялагдаж ирсэн. Ялагдлын гол шалтгаан нь нам дотоод ардчилалгүй , намын анхан шатны үүрүүдтэйгээ намын удирдлагууд ажилладаггүй, шударга сонгууль явуулдаггүйгээс олон жил ялагдаж ирсэн.

Энэ байдлын улмаас ардчилсан намын олон мянган гишүүдийн саналаар 2007 оноос хойш анх удаа шударга сонгууль явуулахаар 2013.12.24 намын хорооны тогтоол гарсан. Гэвч олон жил намаа ялагдуулсан удирдлагууд үндсэн дүрэм зөрчиж Дархан сумын намын даргыг хууль бусаар огцруулж , дүрмийн бус сонгууль явуулсан тухай хяналтын ерөнхий хорооны тогтоол байдаг.

  1. 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр АН-ын Хяналтын ерөнхий хорооны тогтоол гарч, дүрэм бусаар намын дарга болсон Н.Мөнхдашийг сонгосон 2013.07.19 хурлыг хүчингүйд тооцсон .

  2. 2014 оны 10 сарын 13 өдрийн АН-н хяналтын ерөнхий хорооны тогтоол гарч намын хорооны бүх гишүүдийн сонгуулийг явуулахдаа сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нь Дархан сумын зөвлөлдөх зөвлөлтэй зөвшилцөж хэсгийн хороог байгуулах ёстой байдаг. Ингэхдээ хэсгийн хороог өөрсдийн талд байгуулахын тул Дархан сумын АН –н дарга Баярааг хууль бусаад чөлөөлсөн, намын тамгыг хуурамчаар хийсэнийг тогтоосон тогтоол гаргасан байдаг.

Ингэж үндсэн дүрэм зөрчиж сонгогдсон гэх хууль бус даргатай , хууль бус намын хороо байсаар байтал Дарханы ардчилсан намыг дарга Н.Мөнхдаш төлөөлнө хэмээн Ардчилсан намын дарга З.Энхболд та 2014.11.24 өдөр үндсэн дүрмийн уландаа гишгэж тодорхойлолт хийж өгсөнөөр бүх маргааны эхлэл тавигдсан байдаг. Ардчилсан намын үндсэн дүрмийг намын дарга ч бай жирийн гишүүд ч бай бүгд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг.

Ингэж хууль бусаар тодорхойлолт хийж өгснөөр Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос Дархан уул аймгийн ардчилсан намын маргаантай байдлыг хяналтын ерөнхий хорооноос нэг мөр шийдэгдтэл бүх шатны сонгууль явуулахыг хориглосон байсаар байтал үүнийг зөрчиж хууль бус ҮЗХ ны сонгуулийг явуулж Шонхор фракцын 4 хүнийг ҮЗХ –д сонгогдсон мэтээр ҮЗХ ны хуралд танилцуулах гэж байгаад намын олон гишүүд бид эсэргүүцэж байна.

Та фракцгүй ардчилсан намын даргын хувьд үндсэн дүрэм болон хяналтын ерөнхий хороо болон дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг хүндэтгэж Дарханы ардчилсан намын маргаантай асуудлыг үндсэн дүрмийн хүрээнд шийдвэрлэж ,хууль бусаар явагдсан ҮЗХ сонгуулийг хүчингүй болгож өгөхийг шаардаж байна. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо мэдэгдэж байна” гэжээ.

Б.БАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж