Обама Цагаан ордныг долоо хоног орхино

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Обама Цагаан ордныг долоо хоног орхино

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ирэх долоо хоногт Цагаан ордонд байхгүй. Барак Обама Саудын Араб болон Европын орнуудад долоо хоногийн хугацаатай айлчлал хийхээр төлөвлөжээ. Тэрбээр Саудын Арабаас айлчлалаа эхлүүлж, Салман ван Салмантай уулзаж, Персийн булангийн зургаан орны лидерүүдтэй чуулга уулзалт хийх аж. Тэд Сири, Иракын газар нутгийн нэлээд хэсгийг эзэлж, Европ даяар террорист үйл ажиллагаа явуулах болсон “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцлийг ярилцах гэнэ.

 

Дараа нь Барак Обама Лондон хотноо Их Британийн хатан хаан II Элизабетын 90 насны баярт зориулан хамт оройн зоог барьж, ерөнхий сайд Дэвид Камеронтой “Brexit”-ийн /Их Британи Европын холбооноос гарах/ талаар зөвлөлдөх аж. Түүний айлчлалын эцсийн цэг Германд канцлер Ангела Меркельтэй уулзаж, Берлинд болох “Hannover Messe” олон улсын аж үйлдвэрийн технологийн үзэсгэлэнд оролцох гэнэ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж