Анри Руссогийн үзэсгэлэн нээгдэв

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Анри Руссогийн үзэсгэлэн нээгдэв

Академик боловсролгүй, гэхдээ маш амьд сэтгэлгээтэй алдартай примитивист зураачийн халуун орны байгалийн зургийн үзэсгэлэн  Парис хотноо нээгджээ.

Анри Руссо, “өөрийн хөрөг” 1890

Парисын д'Орсе музейд Францын агуу примитив зураач Анри Руссогийн үзэсгэлэн нээгдэн ажиллаж байна. Примитивизмыг өөрөөр гэнэн урлаг гэж нэрлэдэг нь Руссо зураачийн үнэн чанарт  нийцжээ. Зураач XIX  зууны хоёрдугаар хагаст амьдарч академик уран зурагт  хэзээ ч суралцаагүй бөгөөд уран урлагаар нэлээд хожуу оролдож эхэлсэн юм. Руссогийн уран бүтээлтэй үзэгчид анх 1886 онд танилцсан юм.

Сантекникчийн хүү  армид алба хаасны дараа урт хугацаагаар гаалийн байгууллагад ажиллажээ.  Түүний зургийг үзэгчид бие даасан уран бүтээлчдийн үзэсгэлэн дээр үзсэнээс хойш  зурагт нь дуртай болжээ. Уран бүтээлч өнгөтэй ажиллаж чаддаг, “ном ёсны” зураачдаас ялгаатай хүн байлаа.

"Унтаж байгаа цыган эмэгтэй», 1897

Руссо бол  жинхэнэ зөгнөгч хүн. Тэрээр амьдаар нь хэзээ ч үзээгүй африк байгалийг  амьтадтай нь  хамт урнаар сэтгэн зурдаг байв. Реализмын үзэл бодолд хүлэгдээгүй тэрээр амьдралыг хүүхэд шиг л дүрсэлдэг. Сэтгэсэн мөрөөдлөө бодит болгохыг эрмэлздэгт л урлагийн энэ төрөл үйлчилдэг.

"Ширэн ой дахь халдалт», 1891

Хүмүүс, амьтад нь Руссогийн зурагт хэм хэмжээг барьдаггүй. Байгаль нь схемд орсон байгаа ба  зураач тэднийг Парисын цэцэрлэгээр зугаалан  уран зөгнөлдөө төсөөлөн авдаг байжээ.  Энэ бүгдийн  зэрэгцээ гэнэн урлаг нь урлагийн түүхэнд чухал үеийг бий болгосон билээ. XIX  зууны сүүлчээр урлагийн энэ төрөл академизмыг төгсгөж,  авангард урлагийн удиртгалыг тавьсан юм.

"Өлсгөлөн арслан», 1905

Сера, Матисс, Кандинский зэргийн шинэ урлагийн мастерууд зарим талаасаа Анри Руссогийн залгамжлагчид юм. Тэд нарийн ширийн зүйлээ хэт сэтгэмжийн  агууллагад золиосолдог билээ. Тэдний энэ холбоог нь тогтоох зорилгоор ч юм уу үзэсгэлэнг  зохион байгуулагч түүний бүтээлийн хамт авангард зураачдын бүтээлээс  харуулжээ. Долдугаар сарын 17 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд д'Орсе өөрийн цуглуулгаас гадна Парисын Оранжерей галерейн цуглуулгаас тавьсан байна.

"Зүүд», 1910

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж