Г.Шийлэгдамба Чайковскийн үдэшт саатлаа

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Г.Шийлэгдамба Чайковскийн үдэшт саатлаа

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба өчигдөр орой ДБЭТ-т Чайковскийн үдэш саатлаа.  Тэрбээр  намын санхүүжилтээ босгохоор ойрын танилаасаа мөнгө зээлж байх үедээ АТГ-ынханд баригдаж, сар гаруйн хугацаанд саатуулагдаж, батлан даалтад гараад буй. Намын удирдлагынхаа үүрэг даалгавраар намдаа хэд хэдэн удаа мөнгө олж өгч байсан тухайгаа Г.Шийлэгдамба сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай ярилцах үеэрээ ч хэлж байсан. Мөн МАХН-ын намын нөхөд нь хүн чанаргүй загнасан тухай ч цухас дурдсан билээ. Хамгийн сүүлд болсон намын бага хурал дээрээ хүртэл  түүнийг муулж  буруутгаж байсан Н.Энхбаяр өнөөдөр тодорхой үндэслэлгүйгээр Солонгос улсыг зориод байгаа. Тухайн үед Г.Шийлэгдамба өөрийн фэйсбүүкээрээ “Би амьд байгаа. Гагцхүү тэгээд дуугүй байж, миний талаар хэн нэгэн юу гэж хэлж, бичиж байгааг харж мэдсээр байна. Харин өнөөдөр ганц нэг зүйлийг бичье гэж бодлоо. Миний хэлж, тавьж буй асуудал бүгд үнэн юм. Хуулийн болон нийгмийн өмнө би бүх хариуцлагыг хүлээнэ. Монголын ирээдүйн улс төрийн ямар ч  намын амьдралд ийм асуудал үүсдэггүй байх ёстой. Эцэст нь хэлэхэд энэ бүхний цаана ямар нэгэн улс төрийн тохироо байхгүй, миний хувьд ямар нэгэн албан тушаалд очихгүй” гэж байсныг санаж байна. Зөвхөн нэг намын санхүүгийн асуудал бус нийт улс төрийн намуудын санхүүжилтийг ч тэрбээр өөрчлөх ёстой гэдгийг сануулсан. Цаг хугацаа гэдэг худлыг элээж, үнэнийг өнгөлдөг тул хэзээд шударга үнэн ганц л байдлыг жинтэйхэн хэлсэн тэрбээр ийнхүү сонгодог хөгжмийн аяз сонсон алсын нүүдлээ тунгааж суугаа бололтой.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж