АН-ын ҮЗХ 18-нд товлогдов

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

АН-ын ҮЗХ 18-нд товлогдов

АН-ын ҮЗХ-ны хурал дөрөвдүгээр сарын 16-нд болно гэж Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлсэн. Тэгвэл албан ёсоор дөрөвдүгээр сарын 18-нд зарлагдсан байна. Яагаад хойшлогдсон талаар албаны эх сурвалжаас тодруулахад “ҮЗХ хэзээ хуралдахыг  албан ёсоор товлоогүй байсан. Тиймээс бид ярилцаад 18-нд буюу даваа гаригт хуралдах нь тохиромжтой гэж сонгосон” гэсэн юм.

Энэ удаагийн ҮЗХ-аар намын мөрийн хөтөлбөр болоод намын эв нэгдлийн асуудлыг хэлэлцэх юм.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж