Монголын банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд харилцагчиддаа үйлчилгээгээ улам ойртуулах, түргэн шуурхай, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг хүргэх үүднээс Автомат Теллерийн Машин буюу АТМ-ийг үйлчилгээндээ ашиглах болсоноор нилээд хэдэн жилийн нүүрийг үзээд байгаа билээ. Гэвч харилцагчид аль болох өөртөө ойр газраас л АТМ-ын үйлчилгээг авахыг хүсдэг. Тиймээс Голомт банк харилцагчидынхаа энэхүү хүсэлд нийцүүлэн “Явдаг АТМ” үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь харилцагчидын хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэж байгаа юм. Хөдөлгөөнт АТМ нь олон улсад түгээмэл байдаг үйлчилгээ бөгөөд Монголд анх удаа Голомт банк нэвтрүүлэхээр төлөвлөн, одоогоор бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.
“Явдаг АТМ” нь баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг банкны үйлчилгээг тухайн газраас нь авах боломжгүй газруудад ажиллах бөгөөд цаашид АТМ –ын үйлчилгээг харилцагчиддаа хүргэх боломжгүй байгаа газруудад тогтмол ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Дашрамт дурьдахад та “Явдаг АТМ”-ыг хаагуур явуулах, хаана үйлчилгээ авах хүсэлтэй байгаа талаараа cardcenter@golomtbank.com хаяг руу илгээгээрэй.