Дахин завсарлаж ч мэднэ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан зарлахаа мэдэгдсэн. Сонгуулийн хуулиар завсарлага авахыг хүссэн Ардчилсан намын бүлгийнхэнд тэрбээр зөвхөн өчигдрийн чуулганаас “чөлөө” өгсөн юм. Өнөөдрийн хуралдааны эхэнд тогтсон журмаар УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулна. Өнөөдөр, тухайлбал, Компанийн тухай хуулийн төсөл, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай  хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтүүд зэрэг олон асуудал хэлэлцэхээр жагсаалтад тусгаад байгаа юм. Гэвч Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаас дахин завсарлага авч магадгүй байна.

Өнөөдөр Сонгуулийн хуулийн зөвшилцлийн ажлын хэсэг хуралдана. МАН-ын бүлгийн шинэ дарга Ө.Энхтүвшин, шинэ дэд дарга Су.Батболд нар зөвшилцлийн ажлын хэсгийн МАН-ын талыг ахалж Сонгуулийн хуулийг хэлэлцэхээр болж байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж