Б.Хурцыг шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг шүүх хурал үргэлжилж байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын  давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Англи улсын Лондон хотноо  монголын цагаар 18.00 цагт эхэлсэн. Шүүх хурал 10 гаруй цаг үргэлжилж, өнөөдөр дахин үргэлжлэхээр болжээ. Монголын талаас хэд хэдэн баримт шинээр оруулсан тул хоёр талын хооронд ширүүн маргаан өрнөсөн байна. Өнөөдөр хурал монголын цагаар 18.00 цагт үргэлжилнэ. Б.Хурцын өмгөөлөгчөөр  Алун Жонс өмгөөлж, Монгол Улсын Засгийн газрыг профессор Сэр Э.Лаутерфахт төлөөлөн оролцож байгаа юм. Мөн  Монгол Улсаас Их Британи улсад суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар шүүх хуралд оролцож байна. Харин Их Британийн талыг  тус улсын прокурорын байгууллагын төлөөлөгч ноён А.Уоткинс, Британийн Гадаад Хэрэг Хамтын Нөхөрлөлийн Яамны хуулийн зөвлөх хатагтай С.Доббин нар төлөөлж оролцож байгаа аж. Шүүх хурлын шийдвэр гарсны дараа Ажлын хэсгийнхэн албан ёсны мэдээлэл өгнө. Эх сурвалжийн мэдээллээр ажлын хэсгийнхэн өнөөдөр Гадаад харилцааны яаманд Б.Хурцын асуудлаар хуралдаж магадгүй байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж