Дугаарын хязгаарлалтын бүсийг тэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалтын бүсийг тэлжээ

НИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод  дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжиж байгааг Замын цагдаагийн газраас мэдээлж байна.

Зуны цагийн хуваарь гэхээр хүмүүс дугаарын хязгаарлалт үйлчлэх цагт өөрчлөлт орсон гэж ойлгож байгаа боловч цагийн хувьд ямар ч өөрчлөлтгүй 08.00-20.00 цагт хязгаарлалт үйлчлэх юм. Харин хязгаарлалтын бүсийг тэлсэн гэдгийг Замын цагдаагийн газрын хэвлэлийн албанаас анхааруулж байна.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж