АНУ-ын эдийн засгийн өсөлт дөрөвдүгээр сарын байдлаар 3,1 хувьд хүрчээ. Он гарснаас хойш АНУ-ын эдийн засаг 2,7 хувиар өсөөд байгаа юм. 2011 онтой дөнгөж золгоод байх тэр мөчид АНУ-д ажилгүйдэл газар аваад байлаа. Энэ байдалтай АНУ-ын Төв банк хатуу тэмцэж эхэлсэн юм. “Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ маш өндөр байсан. Гэхдээ яг одоо бол буцаад унаж байгаа гэдгийг сануулъя” гэж АНУ-ын Төв банкны захирал Бен Бернанке мэдэгдсэн байна. Гэхдээ эдийн засгийн уналт санхүүгийн бүх л салбарт хүчтэй нөлөөлж болохыг үйлдвэрлэл эрхлэгчдэд сануулаагүйд хамгийн гол дутагдал оршиж байна гэж томоохон эдийн засагчид үзэж байгаа юм. “Хүнсний бараа бүтээгдэхүүний болон эрчим хүчний үнэ өсөхийн хэрээр хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурч байсан юм. Хэрвээ бид үүнд сэтгэл хөдлөлөөрөө хандсан шийдвэр гаргасан бол байдал үүнээс дордож болох байсан” гэж тэрээр мэдэгдсэн байна. Эдийн засгийн өсөлтийг улам сайжруулахын тулд АНУ-ын Төв банк засгийн газраас 600 тэрбум долларын бондыг энэ сарын 30 гэхэд худалдаж авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.
Б.БОЛОРСҮХ