52 долоо хоног буюу 12 сарын хугацаатай, жилийн 14.318%-ийн хүүтэй Засгийн газрын богино хугацаат жижиглэнгийн үнэт цаас болон гурван жилийн хугацаатай, жилийн 15.750%-ийн хүүтэй Засгийн газрын урт хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 18-ний өдөр арилжина хэмээн Монголын Хөрөнгийн биржээс мэдээлжээ.