Франц хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавина

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Франц хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавина

Францын ерөнхийлөгч Николя Сар­кози “Их 20”-ын уулзалтын үеэр үнэ нь өсөөд байгаа хүнсний бүтээгдэхүүний үнийг хянах бодлого баримтлах хүсэл­тэй байгаагаа мэдэгдсэн байна. “Их 20”-ын уулзалтын үеэр хөдөө аж ахуйн сайд нарын уулзалт болсон бөгөөд тэдний хэлэлцсэн гол асуудал нь хүнсний ба­раа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг ба­гасгах асуудал байжээ. “Худалдааны салбар гэхээрээ л дүрэм журамгүй байх ёсгүй. Ямар ч тоглоомонд дү­рэм байдаг шүү дээ” гэж Николья Сар­кози мэдэгдсэн байна. Олон услын ажиг­лагчдын үзэж буйгаар Франц улс хэрвээ ийм бодлого баримтлахаар бол хүнсний бүтээгдэхүүний үнэд хатуу хязгаар тог­тоох төлөвтэй байгаа аж. “Яг ийм бодлого баримтлах нь зөв. Гэхдээ ямар шийдлээр, ямар хэрэгсэлээр энэхүү бодлогыг хэрэгжүүлэх вэ гэдэг нь л хамгийн том асуудал” гэж Их Британийн хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Каролин Спелман хэлсэн байна. “Их 20”-ын Хөдөө аж ахуйн сайд нарын хуралдааны дараа Дэлхийн Банкнаас хүнсний бүтээгдэхүүний үнийг хэрхэн барих талаар шинэ бод­лого боловсруулж эхэлсэн аж. Дэл­хийн банкны мэргэжилтнүүдийн үзэж буй­гаар хэрвээ бид хүнсний үнэд ши­нэ бодлого баримтлах гэж байгаа бол эрсдэлийн шинэ менежментийг боловсруулах ёстой. Хэрвээ эрсдэлээ тооцоолохгүйгээр үнийг механикаар барих юм бол эрсдэл нь ихсэнэ гэж үзэж байгаа ажээ. Эрсдэлийн шинэ менежментийг Дэлхийн Банкны дэр­гэ­дэх “Хөдөө аж ахуйн үнийн эрс­дэлийн менежмент” нэртэй бодлогын зөв­лөл энэ менежментийг шинэчлэн бо­­ловсруулах юм байна. “Хүнсний бү­тээгдэхүүний үнэ өсөөд байгаагийн гол шалтгаан нь элсэн чихэр, кокоа, сүү, эрдэнэ шиш, будааны тээвэрлэлтийн зар­­дал өссөнтэй холбоотой” гэж Дэл­­хийн банкныхан хэлж байгаа юм. Дэлхийн банкны судалгаагаар зурга­дугаар байдлаар дэлхийн хүнсний бү­тээг­дэхүүний үнэ 1,27 доллараар нэ­мэгджээ. Мөн НҮБ-ын судалгаагаар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос шалтгаалан дэлхий даяар нэг тэрбум гаруй өлсгөлөн хүн байгаа ажээ.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж