Оросын иргэдийг Литвийн хилээр оруулсангүй

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Оросын иргэдийг Литвийн хилээр оруулсангүй

 

Литвийн эрх баригчид ОХУ-ын шоронд хоригдож буй нисэгч Надежда Савченко болон Украины өөр хоёр иргэний хэргээс болж Оросын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглоод байгаа талаар Литвийн Гадаад харилцааны сайд Линкявичюс  мэдэгджээ. ОХУ, Украины хоригдлуудын асуудлаас болж Литвийн хил дээр ОХУ-ын 46 иргэнийг тус улсын нутаг дэвсгэрт нэвтэрч чадалгүй хил дээр саатсан гэнэ.

 

Литва улс Надежда Савченкогийн хэргээс болж ОХУ-ын эсрэг арга хэмжээ авч буй Европын холбооны эхний бас цорын ганц улс юм.

 

Литвийн Гадаад харилцааны сайд Линкявичюс Европын холбооны Гадаад харилцааг, аюулгүй байдлын бодлогын бүрэн эрх төлөөлөгчдөөс Европын холбооны гишүүн бусад орнуудад үүнтэй адил хилийн хориг тавихыг уриалжээ.

 

ОХУ-ын шүүх өнгөрсөн сард Украины нисгэгч Надежда Савченког тус улсын хилийг зөрчиж, Оросын хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзэж, 22 жил шоронд хорих ял оноож, 30,000 рублийн торгууль ноогдуулсан юм.

 

Өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын шүүх мөн Украины хоёр иргэнийг Крымийг хойгийн Симферопол хотод хоёр удаа халдлага үйлдсэн хэргээр 10-20 жил шоронд хорих ял оноосон ажээ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж