Мэргэшсэн жолоочийн шалгалт авах байршил өөрчлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Мэргэшсэн жолоочийн шалгалт авах байршил өөрчлөгдлөө

Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээ, мэргэшсэн жолоочийн сургалтын хэлтэс АСА Цирк дэх байрнаасаа нүүн, Баянзүрх дүүрэгт байрлах Техникийн хяналтын үзлэгийн төвийн зүүн талаар хойш эргээд 200 метрт байрлах "Таван ган трейд" ХХК-ийн байранд байрлах болсонтой холбогдуулан мэргэшсэн жолоочийн шалгалтыг тус “Таван ган трейд” ХХК-ийн байранд авч байна.

Мэргэшсэн жолоочийн шалгалтыг ажлын өдрүүдэд 8.30-17:30 цагийн хооронд дараах төрлийн хүрээнд зохион байгуулж байна. Үүнд:

  • B, C, D, E

  • Улс хоорондын ачаа тээвэрлэлт

  • Улс хоорондын зорчигч тээвэрлэлт

  • Жуулчин тээвэрлэлт

  • Аюултай ачаа болон овор ихтэй урт ачаа тээвэрлэлт

Мэргэшсэн жолоочийн шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70070016 дугаараар холбогдох боломжтой.

 

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж