Даашинз дээр буусан цэцэгс

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Даашинз дээр буусан цэцэгс

VDP брэндийн дизайнер Кристиан Бланкен, өөрийн гоёлын цуглуулгыг бүтээхдээ хаврын улирлын тренд болоод байгаа цэцгэн хээ угалзыг дээд зэргээр ашиглав. Ургамлын аймгийн ганган төлөөлөгчид болох памбагар алтан уул, фрези, эрхэмсэг сарнай, нинжин хонин нүд, сакура зэрэг жар, далаад оны эсгүүрийн янз бүрийн даашинз дээр цэцэглэв. Маш гоё хатгамал, наалт, хэвлэлийн хээнүүд нь нүд эрээлжлүүлэн тэр болгон эхлээд танигдахгүй.

Цээцгсийн өнгө баян гэж жигтэйхэн. Хөнгөн торгон дээрх цэцэг жинхэнэ зуныг санагдуулах ажээ.

Ийм нисч буй мэт сэтгэгдэл өгөх комбинезоны-палаццо ба сарафанаар далаад оны эхээр Бьянка Жаггер гоёх байсан болов уу. Харин богино даашинз, жаккард даавун хослол костюм Твиггид их таалах байсан байх. Эдгээр шүтээн болон өнгөрсөн хэлбэр, маягаар өнөөдөр яагаад гоёж болохгүй гэж?

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж