Энэтхэгт үйлдвэрлэл өсч инфляци буурчээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Энэтхэгт үйлдвэрлэл өсч инфляци буурчээ

Энэтхэгийн хэрэглээний үнэ өнгөрсөн гуравдугаар сард жилийн тооцоогоор 4,83%-иар өссөн нь өнгөрсөн оны есдүгээр сараас хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ. Үүний хажуугаар аж үйлдвэрлэл сүүлийн дөрвөн сарын дотор хоёрдугаар сард өссөн байв.

Хоёрдугаар сард хэрэглээний үнэ 5,26%-иар нэмэгдсэн ба Bloomberg агентлагийн асуултад хариулсан шинжээчид энэ өсөлтийг гуравдугаар сард 5%-тай байсан гэсэн юм.

Энэтхэгийн аж үйлдвэлэл хоёрдугаар сард  жилийн ерөнхий үзүүлэлтээр хоёр хувь хүрсэн. Харин шинжээчид 0,8 хувиар өснө гэж тооцож байжээ. Нэгдүгээр сард аж үйлдвэрлэл нь 1,5 хувь унажээ.

Энэтхэгийн үйлдвэрлэлийн дөрөвний гурвыг эзэлдэг дахин боловсруулах үйлдвэр хоёрдугаар сард 0,7 хувиар нэмэгдсэн юм. Энэ үзүүлэлт нэгдүгээр сард 2,8 хувийн уналттай байсан юм. Урт хугацааны өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл 9,7%-иар нэмэгдсэн бол үйлдвэрлэлийн хэрэгслийн гаргалт өмнөх жилийн мөн үеийнхээс 9,8 хувиар унажээ.

Уул уурхайн үйлдвэрлэл таван хувиар, цахилгаан гаргалт 9,6 хувиар нэмэгджээ.

Энэтхэгийн нөөцийн банк нь  хэрэглээний үнийн өсөлтийг  таван хувийн төвшинд  ирэх жилийн гуравдугаар сар хүртэл барих зорилготой байгаа. Харин гуравдугаар сарын 31-нд дууссан санхүүгийн жилд Энэтхэгийн эдийн засаг 7,6 хувиар өссөн гэж эрх баригчид нь үзэж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж