Монголын пара хөнгөн атлетикийн тамирчин, спортын мастер П.Энхманлай энэ сарын 18-нд БНХАУ-ын Бээжинд болох парaлимпийн эрх олгох “China open” тэмцээнд оролцоно. Түүний хувьд Нью-Йорк, Дубай, Сөүлийн олон улсын марафон тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан. П.Энхманлайг Италийн "Saddle drunk" мэргэжлийн спорт хувцасны үйлдвэр хувцсаар хангаж байгаа бөгөөд тэрээр Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэлээ хийж байна.
Манай улсаас ирэх есдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд Бразилийн Рио де Жанейро хотноо болох паралимпт одоогоор таван тамирчин оролцохоор эрхээ аваад байгаа билээ. Үүнд:
Пара байт харваа: “Бээжин-2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав, ОУХМ А.Анхбаяр
Пара буудлага: спортын мастер З.Ганбаатар (50 метрийн сонгомол гар буу)
Пара хөнгөн атлетик: ОУХМ С.Цогтгэрэл (зээрэгцэг шидэлт)
Пара пауэрлифтинг: ОУХМ Э.Содномпилжээ нар тус тус эрхээ аваад байна.
Ч.БОЛОР