Коби Брайнтын сүүлчийн тоглолт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Коби Брайнтын сүүлчийн тоглолт эхэллээ

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Коби Брайнт өнөөдөр сүүлчийн тоглолтоо хийнэ. “Лос Анжелес лейкерс” багийн тоглогч Коби аваргын цомыг таван удаа авч байв. “Лейкерс”-ийн “Юта Жазз“-ын эсрэг тоглолт Улаанбаатарын цагаар одоо 11.00 цагт эхэлж байна.

37 настай Коби тоглолт эхлэхийн өмнө  Лос Анжелес Лейкерс, их спорт түүний хувьд амьдралынх нь салшгүй хэсэг байсныг дурссан байна.

Филадельфи хотын унаган иргэн Коби "Би багаасаа л  Лейкерс багийн улаан фэн байсан. Хайртай багтаа тоглоно  гэдэг жаахан хөвгүүний  хувьд том мөрөөдөл байв. Мэргэжлийн сагсан бөмбөгийн багт тоглосноос хойш 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд энэ хот ч маш их өөрчлөгдлөө. Энэ бүхэн намайг ч бас их өөрчилсөн байх. Энд би карьераа эхэлсэн. Энэ хотоос өөр хаана би ажлаа дуусгах билээ” гэсэн юм.

Коби Брайнт их спортоо орхих болсноо арваннэгдүгээр сард  зарлаж, улирлын тоглолтод сүүлчийн удаа тоглоно гэдгээ хэлсэн.

Коби Брайнт 1996 оны NBA-гийн драфтын дараа  Чарлотте Хорнетс багт элссэн нь ахлах сургуулиас шууд лигт орсон хэрэг байв. Тэр үед Лос Анжелес Лейкерсын ерөнхийлөгч Жерри Уэст ихэд сонирхож байсан тул түүнийг Влад Дивацаар наймаалцаж авчээ. Коби Лос Анжелес Лейкерст амжилт дагуулж ирсэн гэхэд болно.

  • NBA-ын түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан гурван тоглогчийн  нэг

  • NBA-гийн таван удаагийн аварга 2000-2002, 2009-2010

  • Олимпын хоёр удаагийн аварга – 2008,  2012

  • NBA-гийн хоёр удаагийн гоолын аварга 2006, 2007

  • NBA-гийн бүх оддын тоглолтын дөрвөн удаагийн үнэ цэнтэй тоглогч

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж