Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Тос дотроосоо өтдөг

Сүүлийн жилүүдэд Дархан-Уул аймгийн Ардчилсан нам хуваагдмал байдалтай сүүлийн 3 жилийн хугацаанд явж ирсэн. Энэ хуваагдал нь 10 жил намаа ялагдуулсан хуучин удирдлагууд болох Н.Мөнхдаш, Б.Мягмардаш, Г.Гантулга нараар үргэлжлүүлэн намыг удирдуулж ялагдалыг цааш нь үргэлжлүүлэхүү эсвэл шинэчлэхүү  гэсэн хоёр заагтай хэмээн учрыг мэдэх хүмүүс нь дүгнэж буй ажээ.  

Энэ маргаантай байдлын талаар ардчилсан намын хяналтын ерөнхий хороо 2 шийдвэр гаргасан байдаг

1. 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр АН-ын Хяналтын ерөнхий хорооны тогтоол гарч, дүрэм бусаар намын дарга болсон Н.Мөнхдашийг сонгосон 2013.07.19 хурлыг хүчингүйд тооцсон .

2. 2014 оны 10 сарын 13 өдрийн АН-н хяналтын ерөнхий хорооны тогтоол гарч намын хорооны бүх гишүүдийн сонгуулийг явуулахдаа сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нь Дархан сумын зөвлөлдөх зөвлөлтэй зөвшилцөж хэсгийн хороог байгуулах ёстой байдаг. Ингэхдээ хэсгийн хороог өөрсдийн талд байгуулахын тул Дархан сумын АН –н дарга Баярааг хууль бусаад чөлөөлсөн, намын тамгыг хуурамчаар хийсэнийг тогтоосон тогтоол гаргасан байдаг.

Ингэж үндсэн дүрэм зөрчиж сонгогдсон гэх хууль бус даргатай , хууль бус намын хороо байсаар байтал Дарханы ардчилсан намыг дарга Н.Мөнхдаш төлөөлнө хэмээн Ардчилсан намын дарга З.Энхболд тодорхойлолт хийж өгсөнөөр бүх маргааны эхлэл тавигдсан байдаг. Ардчилсан намын үндсэн дүрмийн намын дарга ч бай жирийн гишүүд ч бай бүгд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг.

Ингэж хууль бусаар тодорхойлолт хийж өгсөнөөр Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос Дархан уул аймгийн ардчилсан намын маргаантай байдлыг хяналтын ерөнхий хорооноос нэг мөр шийдэгдтэл бүх шатны сонгууль явуулахыг хориглосон байсаар байтал үүнийг зөрчиж хууль бус ҮЗХ ны сонгуулийг явуулж Шонхор фракцийн 4 хүнийг ҮЗХ –д сонгогдсон мэтээр ҮЗХ ны хуралд танилцуулах гэж байгаад намын олон гишүүд бухимдаж байна.

Хяналтын ерөнхий хорооны тогтоол , Дотоод сонгуулийн хорооны тогтоол , үндсэн дүрмээ биелүүлдэггүй бүх шатны удирлагууд байгаад Дарханчууд гайхаж энэ фракцгүй ардчилсан нам уу хэмээн гайхширан сууна. Тос дотроосоо өтнө өө гэж …

Б.БАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж