Монгол Улсад анх удаа болж буй өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тус тэмцээнд тивийн 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчид өрсөлдөж байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж буй тус тэмцээний стандарт төрлийн 9 дэх өргийн тоглолт өнөөдөр болж, нас бүрийн медальтнууд тодорно. Тэмцээн 8, 10, 12, 14, 16, 18 хүртэлх насны ангилалд болж байгаа билээ. Тэмцээний эхний өдрүүдэд болсон блиц (түргэн), рапид (түргэвчилсэн) төрлийн тэмцээнд манай тамирчид өндөр амжилтыг үзүүлж, 36 медаль хүртсэн. Тодруулбал, манай улсаас 13 азийн аварга төрөөд байна.
Стандарт төрөлд ч манай тамирчид амжилттай оролцож байна.
Тэмцээний хаалтын ажиллагаас МҮЭСТО-д 16.00 цагаас болно.
Ч.БОЛОР