Афганистанаас 10 мянган цэргээ татна

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Афганистанаас 10 мянган цэргээ татна

АНУ цэргийн тоогоо ирэх сараас эхлэн хорогдуулж, энэ жилийн дотор Афганистанаас 10 мянган цэргээ эргүүлэн татахаар төлөвлөж байгаа тухай ерөнхийлөгч Барак Обама лхагва гаригийн орой ард түмэндээ хандахдаа мэдэгдлээ.

“Дараагийн зун гэхэд Афганистанаас эргэн ирсэн хүмүүсийн тоо 33 мянган хүн болсон байна. Үүний дараа афганчууд эрх мэдлээ хэрхэн авахаас хамааран манай цэргийнхэн нутаг буцах болно” гэж тэрээр мэдэгджээ.
“2014 онд буцах үйл ажиллагаа дуусч, Афганы ард түмэн өөрөө аюулгүй байдлаа хангах болно” хэмээн Обама онцолсон байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж