Хуучирсан мэдээ: 2016.04.14-нд нийтлэгдсэн

Их зөнчийн хойд дүр

 

12 настай франц охин дэлхийн ирээдүйг зөгнөн хэлэх болжээ. Зөнч охиныг Каэдэ Убер гэдэг. Францын Монпелье хотод амьдардаг алжир гэр бүлээс гаралтай энэ охиныг Болгарын зөнч Вангагийн хойд дүр гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Учир нь, охинд Болгарын зөнчтэй адил зүйл олон бий гэнэ. Хачирхалтай нь харааны ямар ч согоггүй байсан охины хараа сүүлийн жилүүдэд эрс муудаж байгаа бөгөөд гаргадаг зан авир нь Вангатай тун адилхан ажээ. Гэхдээ охины хараа муудахын хирээр ирээдүйг зөгнөн хэлэх увидас нь улам нэмэгдсэн байна. Болгарын зөнч Ванга буюу Вангелия Дмитрова 12 нас хүртлээ бусдаас ялгарах зүйлгүй жирийн охин байсан ч хүчтэй хар салхитай таарсныхаа дараа хараагүй болж өөрөөсөө бусдыг анагааж, эдгээдэг, ирээдүйг зөгнөн хэлдэг ер бусын чадвартай болсон гэдэг. Хар салхины үеэр алга болсон түүнийг хэд хоногийн дараа олоход нүдгүй болж, ухархайд нь шороо битүү шигсэн байжээ. Хожим Ванга ер бусын хүч түүнд ирээдүйг зөгнөж, хүмүүсийг анагаах чадварыг өгсөн хэмээн дурссан байдаг. Хачирхалтай нь, Ванга өөрийнхөө хувь тавиланг зөгнөж чадаагүй юм. Ванга, Каэдэ нарын хувь тавилан, хараа, үйл хөдлөл нь олон зүйлээр адилхан байсан нь зарим судлаачийн анхаарлыг татаж, эрдэмтэд энэ ер бусын тохиолдлыг судлахаар хэдэн хэдэн төсөл эхлүүлсэн бол Оросын НТВ телевиз охины тухай бүрэн хэмжээний баримтат кино хүртэл хийсэн байна.

 

Болгарын зөнч хойд дүр нь түүнийг нас барснаас хойш олон жилийн дараа Францаас тодорно гэж зөгнөсөн юм. Харин одоо хүмүүс Вангагийн зөгнөл биеллээ олсон гэж итгэж байна. Охины хараа улам муудаж байгааг эмч нар тайлбарлаж чадахгүй байгаа бөгөөд түүнийг энэ байдлаар удахгүй бүрмөсөн хараагүй болно гэжээ. 2011 онд Каэдэг долоон настай байхад түүний ер бусын чадвар ил болсон юм. Эрдэмтэд охины паранормал чадварыг сорихын тулд Орос руу авч явж, охины хэлсэн шиг үнэхээр зүүдэндээ Вангатай ярилцсан эсэхийг шинжлэх ухааны туршилтаар сорих хэрэгтэй гэж үзсэн байна.

 

 

Каэдэ гэрийнхэндээ муу зүйл тохиолдох гэж байгааг зөгнөн хэлсэн юм. Охин хойд эцгийнхээ үхлийг зөгнөж, ээждээ өвөөгөө амиа алдах гэж байгааг нь анхааруулсан байна. Азаар Каэдэгийн ээж цагаа олж өвөөтэй нь холбоо барьж чадсан тул өвөө нь дээрэмчдээс холуур өнгөрчээ.

 

Каэдэ хүн төрөлхтөн цэвэр усны хомсдолд орно гэдгийг зөгнөсөн юм. Зургаан жилийн хугацаанд дэлхий дээр ямар ч цэвэр ус үлдэхгүй гэж охин хэлсэн байна. Каэдэ Европ чичрэн давалгаална гэж хэлсэнийг Европыг нөмрөөд буй дүрвэгсдийн урсгал гэж тайлбарлаж байна. Үүний дараа баруун Европ экологийн сүйрэлд автана гэжээ.

 

Охины зөгнөсөн бас нэг зүйл нь дэлхий нийтэд заналхийлсэн аюул Сири, Туркээс биш, Алжираас ирэх тухай юм. Гэвч энэ зөгнөл түүний хэлсэн сүүлчийн зөгнөл ч байж магадгүй. Үүнээс хойш охин ор сураггүй алга болсон бөгөөд түүний тухай хэн ч сонсоогүй ажээ. Гэтэл саяхан Каэдэ АНУ-д авто машины осолд орсон тухай мэдээ гарчээ. Гэхдээ түүнийг Вангагийн хойд дүр Каэдэ Убер мөн эсэхийг тогтоогоогүй байгаа юм.

 

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж