Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар, төвийн аймгуудын өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Архангайн баруун хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 4-9 градус, Дорноговийн нутаг, Өмнөговь, Дундговийн зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 13-15 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 20-25 градус, нутгийн баруун хэсгээр 17-22 градус дулаан байна.