Грект үзүүлэх тусламжийн асуудлыг эргэн харахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2011.06.24-нд нийтлэгдсэн

Грект үзүүлэх тусламжийн асуудлыг эргэн харахыг хүслээ

“Грект үзүүлэх гэж байгаа их хэм­жээний мөнгөн тусламжийг тодорхой үе шаттайгаар, нарийн төлөвлөгдсөн сис­темийн дагуу өгөхгүй бол энэ их хэмжээний мөнгийг Грект өгөх нь бусад орны худалдааны системд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс шинэчилсэн хөтөлбөрөөр мөнгийг та­раах нь зөв” гэж Германы канцлер Ан­гела Меркель анхааруулжээ. Мөн тэрээр цааш нь “Тараах мөнгийг яг хэзээ, хэдэн төгрөгийг өгөх вэ гэ­дэг нь яг таг тодорхой байхгүй бол болохгүй. Хэрвээ энэ бүхэн салхинд хийсэх мэт алга болвол үр дүнд нь европ цаашлаад дэлхийг хамарсан хямрал үүсч болзошгүй” гэж мэдэгдсэн ажээ. Меркелийн мэдэгдэлийг Франц, Голландын төрийн тэргүүнүүд дэмжиж байгаагаа илэрхийлж энэ асуудалд нухацтай хандах анхааруулгыг өгчээ. Өнгөрөгч долоо хоногт Брюссель хотод хуралдсан Европын Холбооны хуралдааны дараа Меркель Грекийн ерөнхий сайд Папандреутай уулзсан бөгөөд эргэн төлөх ямар боломж байгаа талаар болон шинэ дэмжлэгийг хэрхэн, юунд зарцуулах тухай ярилцсан байна. Европын холбооны анхаарал хандуулж байгаа гол асуудал нь Грекийн эдийн засгийн байдлыг 2014 он гэхэд хэвийн хэмжээнд хүргэх болоод байгаа бөгөөд үүнд шаардлагатай 110 тэрбум еврог Грект зээлдүүлээд байгаа юм. Грек Европын холбооны “Хөгжлийн сан”-гаас өнгөрөгч 2007 онд 15 тербум долларыг авсан бөгөөд үүнийг жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих ажилд зарцуулсан гэж мэдэгдсэн билээ. “Хэрвээ бид үүнийг буруу бодлогоор хийх юм бол ганц л юм тодорхой. Энэ бол бүх Европыг унагаж ч болох тийм тааруу үр дүн байх болно” гэж Евро парламентын гишүүн Хорьх Шарцимаркагис мэдэгдсэн юм.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж