Уран дархан Алессио Боски хушийн самарт зориулан зүүлт хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Уран дархан Алессио Боски хушийн самарт зориулан зүүлт хийлээ

Фото: Alessio Boschi

Италийн Alessio Boschi маркийг бүтээгч, гоёл чимэглэлийн мастер Алессио Боски саяхан болж өнгөрсөн BaselWorld олон улсын үзэсгэлэн дээр, “асуултын тэмдэг” шиг энгэрийн зүүлтийг танилцуулсан юм. Cedar гэх уг зүүлтээ тэрбээр хушийн мөчрийн салааг засч янзалсан афган инраанил, бриолет чулуугаар, боргоцойг нь спессартин гэх хагас үнэт чулуугаар тус тус бүтээсэн байв. Энгэрийн зүүлтийн алтан хүрээ суурийг нь мокуме гане гэх металлын давхаргын япон техникээр  хийжээ.

“Би энэ зүүлтээр шилмүүст модны сөлтийн бүх үйлдлийг харуулахаар оролдлоо. Дөнгөж боловсорч эхлэсэн боргоцойг нь алтаар, дэлгэдсэн том боргоцойг нь спессартинаар глиптик стилиэр, шилмүүсийг нь афган индраанил чулуугаар хийн харууллаа” гэж Алессио Боски  тайлбарлав.

Алессио Боски гэдэг итали гаралтай уран дархан Тайландад амьдардаг бөгөөд high jewellery гэж нэрлэгдсэн гоёлыг  нэг хувиар эсвэл цөөн тоогоор  хийдэг. Европ, дорнын уламжлалт стилиэр бүтээлээ хийдэг. Түүнд нь флоренцийн шигтгээ, мокуме гане, чулуугаар сийлэх глиптик зэргийн арга техник ордог.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж