Хүүхдийн ойрын хараа муудах шалтгаан

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Хүүхдийн ойрын хараа муудах шалтгаан

Хүүхдийн ойрын хараа муудах шалтгаан

Компьютер, зурагт  одоо хүүхдийн миопии үүсгэх гол өдөөгч гэж тооцогдохоо больж байна. Ойрын хараа муудах гол шалтгаан нь  гудамжинд  цөөн гардгаас хамааралтай болж таарав.

Байгалийн гэрэл хүүхдэд эерэг нөлөөлтэй,  гадаа их гардаг хүүхдүүд харалган болохгүй  гэж Австралийн нүдний эмч  нар  үзэж байна.

“Өнөөдөр компьютер, таблет зэрэг нь хүүхдийг гэрт ихээхэн бариад ойрын хараа нь муудах бас нэг шалтгаан болж байгаа” хэмээн судалгааг хийсэн эмч нарын нэг Скотт Рид хэлэв.

Судалгаанд хамрагдсан бяцхан үйлчлүүлэгч нар гэрлийн үйлчилгээг бүртгэх бугуйн төхөөрөмж  зүүн өвөл, зун цагт  тус бүр хоёр долоо хоног хяналтад байлаа. Байгальд цөөн байсан хүүхдийн хувьд ойр харалган өвчин үүсэх шалтгаан  хурдан байлаа.  Ойрын харааг нь бэхжүүлэхийн тулд хүүхдийг өдөрт хоёр цагаас доошгүй хугацаанд гадаа байлгахыг эмч нар зөвлөж байна. Агаарт байсан хүүхдэд  эхлээд байсан  ойрын хараа муудах  үйлдэл нь  удааширсан байлаа.

Өнөөдөр дэлхийн  108 сая хүн харааны асуудалтай. Эмч нар 2050 он гэхэд дэлхийн хүн амын тал хувь нь ойр харалган өвчинд нэрвэгдэнэ гэж сануулж байлаа. Жил бүр хүүхдийнхээ харааг  шалгуулж байх нь чухал.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж