320 тонн жимс импортолжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

320 тонн жимс импортолжээ

Жимс, жимсгэнэ импорлодог 40 гаруй аж ахуй нэгжийн худалдаачид “Жимс, жимсгэнэ импортлоход тавигдах шаардлага, хийгдэж буй тандалт судалгаа” сэдэвт үзүүлэх сургалтад оролцлоо. Ихэнх аж ахуй нэгжүүд зориулалтын тээврээр жимс, жимсгэнийг тээвэрлэж байгаа хэдий ч зориулалтын агуулах байр, саванд байлгах асуудал муу байгааг албаныхан сануулж байв.

Өнгөрсөн онд давхардсан тоогоор 38 аж ахуй нэгжийн найман улсаас импортолсон 13 нэрийн нийт 1856 тонн жимс, жимсгэний хадгалалтад шалгалт хийжээ. Шалгалтын явцад Шадар сайдын 60 дугаар тушаал, МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржийн 309 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу импортолсон 1856 тонн жимс, жимсгэнээс дээж авч шинжилгээнд хамруулсан байна. Шалгалтаар гурван аж ахуй нэгжид торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд үүнээс нэг байгууллагын ОХУ-аас импортолсон 240 кг хатаасан жимснээс “Үст хачиг”-ын бохир илэрснийг тогтоосон ажээ.

Харин энэ оны эхний улиралд МХЕГ-ын Хадгалалт, хамгаалал, хорио цээрийн газраас /ХХЦХГ/ давхардсан тоогоор 12 аж ахуй нэгжийн таван улсаас зургаан нэрийн 320 тонн импортын жимс жимсгэнэд шалгалт судалгаа хийсэн байна. Судалгааны дүнгээр импортоор оруулж ирж буй жимс, жимсгэний хэмжээ буурсан хэдий ч жимс, жимсгэний хадгалалтын байрны зөрчил илрээгүй байна.

А.ЦЭЭСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж