Завхан аймгийг нийслэлтэй холбоно

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Завхан аймгийг нийслэлтэй холбоно

Завхан аймгийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай замын ажил дөрөвдүгээр сарын 18-нд эхэлнэ. Энэ жил Завхан аймагт Загастайн даваа буюу Улиастайгаас Тосонцэнгэл чиглэлийн 67 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замыг барих юм байна. Авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр “Насны зам” компани шалгарчээ. Замын ажлыг 2017 онд бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж