ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн хүн анх удаа сансарт ниссэний 55 жилийн ойн өдөр Олон улсын сансрын станцад ажиллаж буй ОХУ, АНУ-ын сансрын нисэгчидтэй видео линкээр дамжуулан ярилцжээ.
В.Путин энэ үеэр ОХУ, АНУ хоёр улс дэлхий дээр таагүй харилцаатай ч сансрын уудамд хамтран ажиллахад саад болох зүйл байхгүй гэдгийг онцолсон гэнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгч "Дэлхий дээр бидэнд хамтран ажиллахад ямар ч саад тулгарч байсан сансар огторгуйд хүмүүс гар гараасаа барилцан, мөр мөрөө түшин, даалгавраа биелүүлж байгаа нь зөвхөн манай хоёр оронд төдийгүй хүн төрөлхтөний хувьд туйлын чухал зүйл юм” гэжээ.
АНУ-ын сансрын судалгааны багийн коммандлагч Тимоти Копра Ю.Гагарины сансарт ниссэний 55 жилийн ойн баярын мэнд хүргэж, “Энэ бол маш гайхалтай үйл явдал” хэмээн Оросоор хэлсэн гэнэ.
В.Путин мөн энэ дөрөвдүгээр сарын 27-нд хөөрсөн ОХУ-ын сансрын судалгааны “Восточный Космодром” багийнхантай видео линкээр харилцжээ.
В.Путин эцэст нь ОХУ, АНУ, Европ, Япон зэрэг орнууд сансрын судалгаанд хамтран ажиллаж байгаа шигээ дэлхий дээр харилцан ойлголцож, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Н.ЭНХ