Бодлого бодолтын тэмцээнд Узбекстаны тамирчин түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Бодлого бодолтын тэмцээнд Узбекстаны тамирчин түрүүлжээ

МҮЭСТОрдонд болж буй өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш/04.14/ өндөрлөнө. Тус тэмцээний үеэр түргэн тоглолтын болон бодлого бодолтын тэмцээн явагдлаа.

Тэмцээний зургаа дахь өдөр/4.11/ болсон шатрын спортын нэгэн төрөл бодлого бодолтын тэмцээнд Арабын Нэгдсэн Эмират, БНХАУ, Казахстан, Киргизстан, Иран, Малайз, Монгол, Узбекстан, Шри Ланк, Энэтхэгийн 10-14 насны 87 бодогчид 6 даалгаврыг 90 минутын хугацаанд уралдан гүйцэтгэж өрсөлдлөө.

Энэ тэмцээнд 50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн Монгол улсын 10 хүүхэд шинээр Бодогчийн чансааны болзол хангажээ.

Тэмцээний даалгаврууд, хариу болон дүнг хүснэгтээр харуулав.

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж